Г.Мандахнаранд шижир алтаар хийсэн медаль өгөхөөр хандив цуглуулж эхэллээ

Г.Мандахнаранд шижир алтаар хийсэн медаль өгөхөөр хандив цуглуулж эхэллээ

Бразилын Рио хотноо болсон зуны Олимпийн наадам өндөрлөсөн ч дуулиан шуугиан нь намдаагүй байна. Тэгвэл өнөөдөр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос ард түмэндээ хандаж уриалга гаргалаа. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн боловч булхайтай шүүлийн улмаас энгэртээ зүүж чадаагүй билээ.

Тиймээс ялж авсан ч зүүж чадаагүй энэхүү медалийг нь Монголын ард түмнийхээ сэтгэлийн өргөлөөр шижир алтаар цутгаж, энгэрт нь зүүж өгөхийг тус холбооныхон хүсч байгаа илэрхийлсэн юм. Тиймээс өчигдөр Г.Мандахнарангийн нэр дээр ХААН банкинд 5085192505 гэсэн данс нээсэн ажээ. Одоогоор тус дансанд 20 сая төгрөг цугларсан талаар Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Алтанхуяг мэдэгдсэн.

Мөн энэхүү дансанд наймдугаар сарын 28-ныг дуустал хандив цуглуулах юм байна. Улмаар хуримтлагдсан мөнгөөр медаль урлуулж, 29-ний өдрийн 11:00 цагт Спортын төв ордны гадаа ёслол төгөлдөр гардуулж өгөхөөр төлөвлөжээ. Тиймээс Г.Мандахнарангийнхаа амжилтыг үнэлэх үйлст сэтгэлийн дэм өгөх иргэдийг өөрийн нэр, хаяг, утасны дугаар зэргээ банкны баримт дээр тодорхой бичихийг хүссэн юм. Тус холбоо энэ үйл явдлын дараа банкны баримтаар тайлангаа ард иргэдэд тавих юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.