Сара Дошо: Олимпийн алтан медаль миний багын мөрөөдөл

Сара Дошо: Олимпийн алтан медаль миний багын мөрөөдөл

Риогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эхний өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 48, 58, 69 кг-ийн жинд Японы гурван бөх аваргалсан билээ. Домогт бөх Каори Ичо 58 кг-ын жинд олимпийн дөрөв дэх алтан медалиа зүүж, гайхамшигтай амжилт үзүүлсэн бол Эри Тосака 48 кг-ын жинд, залуу бөх Сара Дошо 69 кг-ын жинд барилдан тус бүр алтан медаль хүртсэн. Сара Дошогийн хувьд чөлөөт бөхийн хүнд жингийн төрлөөс алт авсан анхны эмэгтэй тамирчин болж байсан юм. Ингээд Сара Дошогийн орон нутгийн хэвлэлд өгсөн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Анх удаагаа олимпод барилдаад алтан медаль хүртлээ. Таны сэтгэгдлийг сонирхмоор байна?

-Олимпийн алтан медаль миний багын мөрөөдөл байсан. Тиймдээ ч алтан медаль хүртсэндээ туйлын баяртай байна.

-Хүнд жингийн төрөлд Япон анх удаагаа алт авсан нь энэ.  Өмнө нь хараахан амжилт гаргаж байгаагүй болохоор энэ жинд тодорхой хэмжээний дарамт байсан байх?

-Дарамт шахалт байгаагүй ээ. Би Дэлхийн аварга болж байгаагүй болохоор олимпоос алт авна гэдэгтээ эргэлзэж байсан. Гэхдээ тэмцээн яг ид дундаа орох мөчид хүнд жингийн анхны алтыг заавал авах юм шүү гэж бодож билээ.

-Өрсөлдөгч тань өөрөөс тань илүү чацтай харагдаж байсан. Өөрөөсөө илүү том биетэй тамирчинтай барилдахад хэцүү байв уу?

-Ер нь бүх л тамирчид надаас илүү том биетэй, чац урттай байсан. Тэдний дунд би хамгийн жижиг нь байсан байх. Тийм хүмүүстэй барилдахад жаахан хэцүү юм билээ.

-Ичо Каори,  Эри Тосака нар ч гэсэн алтан медаль хүртсэн. Ялалтын шалтгаан болоод өөртөө ямар дүгнэлт хийж байна?

-Өрсөлдөгчөөсөө илүүтэйгээр олимпийн алтан медаль авья гэсэн сэтгэл хамгийн хүчтэй юм болов уу даа гэж бодож байна.

-Токиогийн олимп таны дараагийн алхам. Амжилтаа бататгахын тулд юу хамгийн чухал гэж бодож байна вэ?

-Одооноос бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд шийдвэрлэх барилдааныг  дахиад  өнгөлөхийг хүсч байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.