Өнөөдөр шатрын зэрэг тоглох өдөрлөг болно

Өнөөдөр шатрын зэрэг тоглох өдөрлөг болно

Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолбор төслийн санаачилгаар Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр 12:00 цагаас зохион байгуулах гэж байна.   

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготойгоос гадна Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт 3 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлан бодит хувь нэмэр оруулж байгаагаараа онцлог юм.

Зэрэг тоглох өдөрлөг “Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр  болно. Хүрэлцэн ирсэн шатар сонирхогчидтой нас, хүйс харгалзахгүй зэрэг тоглох юм байна.  Өдөрлөгт оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.