Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээжээ

Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээжээ

Жүдоч Д.Сумъяа Бразилийн  Рио де  Жанейро  хотноо болж байгаа Зуны олимпийн 31-р наадмаас  мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын  медалийн салхийг хагалсан билээ. Тэгвэл түүний амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Тус киног "Хүлэгү пикчерс” кино компани бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан байна. Харин гол дүрд жүжигчин Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тоглож байгаа аж. "Хүлэгү пикчерс"-ийн уран бүтээлчид “”Цагаан хадаг” киногоор дамжуулан тамирчин хүний тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тэдний зорилго, хүсэл мөрөөдлийг харуулахыг зорьсон гэнэ.

Мөн тус компани цаашид “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчдын бодит түүхээс сэдэвлэсэн кино бүтээхээр болжээ. Дашрамд сонирхуулахад Д.Сумъяа нөгөөдөр орой  эх орондоо ирнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.