Лаша Талахадзе дэлхийн рекордыг эвдлээ

Лаша Талахадзе дэлхийн рекордыг эвдлээ

Гүржийн +105 кг-ийн жингийн хүндийн өргөлтийн тамирчин Лаша Талахадзе дэлхийн дээд амжилтыг эвдэж, 473 кг-ын нийлбэр дүнгээр Олимпийн алтан медалийг хүртжээ. Эдүгээ 22 настай тэрбээр 215 кг-ийн шатангийг огцом өргөлтөөр, 258 кг-ыг түлхэлттэй өргөсөн байна.

Харин Ираны тамирчин Салими огцом өргөлтөөр 216 кг-ыг өргөсөн хэдий ч, түлхэлттэй өргөлт хийж чадалгүй тэмцээнийг дуусгалаа.  Энэ төрөлд Олимпийн мөнгөн медалийг Армены тамирчин авсан бол Гүржийн Иракли Турманидз хүрэл медаль хүртсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.