“Манчестер Сити” Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа

“Манчестер Сити” Аваргуудын лигт оролцох эрхээ авлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт оролцох эрхийн төлөөх тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө плей-офф шатны  таван тоглолт болж өндөрлөлөө.  Тэр дундаас Английн лигт дөрөвдүгээр байрт шалгарсан “Манчестер Сити” клуб Румыны “Стяуа Бухарест” клубын талбайд зочилж, эхний тоглолтоо хийж, 5:0-ээр шүүрдлээ: Ингэснээр Аваргуудын лигт оролцох эрхээ авсан гэж зоригтой хэлж болно.

Хариу тоглолт “Сити”-гийн талбайд болох учраас Румыны багт боломж үлдсэнгүй. Энэ удаагийн тоглолтын 13 дахь минутад Сильва тооны харьцааг нээсэн бол Агуэро 41, 78, 89 дэх минутад гурван гоол оруулж, гангарчээ. Тэгвэл “Сити”-гийн шинэ цэрэг Нолито 49 дэх минутад нэг гоол оруулж, багийнхаа хожилд нэмэрлэсэн байна. Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт болно.

Бусад тоглолтын үр дүн

Динома Загреб 1-1 Бед Булл

Янг Бойз 1-3 Боруссия Мюнхэнгладбах

Аякс 1-1 Ростов

Копенгаген 1-0 АПОЭЛ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.