Америкийн шигшээ Аргентиний шигшээг хожлоо

Америкийн шигшээ Аргентиний шигшээг хожлоо

2016 оны Рио-гийн олимпийн өмнөх ээлжит үзүүлэн тоглолт сагсан бөмбөгийн эх орон Америкийн шигшээ болон Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн Сан Антонио Спөрс багийн тоглогч Ману Жиноблигоор ахлуулсан Аргентиний шигшээн хооронд боллоо.

Тус тоглолтод Америкийн шигшээ багийн ахлагч Кармело 17 оноо, багийн анд Пол Жорж 18 оноо авсан бол хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантайгаар багаа сольсон Алтан мужын дайчдын шинэ цэрэг Кевин Дурант 23 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Харин эсрэг багаас Андрес Нисиони 15 оноо авч багаа тэргүүлсэн бол багийн ахлагч  Ману Жинобли  11 оноо авч тусласан боловч 111-74 харьцаатайгаар Аргентиний шигшээ баг Америкийн шигшээд хожигдлоо.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.