"Шилдэг нохойн төлөөлөгч-2017" тэмцээн боллоо

Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгуулжээ.  Тэмцээнийг шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит болсноороо онцлогтой аж. Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцсон байна. 

Тэмцээнийг нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгуураар зохион байгуулсан аж.  Тэгвэл тэмцээний дүн гарахад,  Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхжаргал бусдыгаа манлайлан тэргүүн байр эзэлжээ. Харин  сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх дэд байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байр эзэлжээ. Түүнээс гадна, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс тусгай байрт шалгарсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.