Германы Хамбург хотноо болсон боксын ДАШТ-ий 60 кг-ын жинд Д.Отгондалай хүрэл медаль хүртэж, шилдэг ширэн бээлийтэн гэдгээ баталлаа. Тэрбээр 2016 оны Рио-гийн Олимпын наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан билээ.
Тэгвэл Д.Отгондалай цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа талаараа хэвлэлд ярьжээ. Тэрбээр “Ямар ч байсан 2020 оны Токиогийн олимп хүртэл сонирхогчдын боксоор хичээллэнэ. Түүнээс хойш арай өөр зүйл төлөвлөж байна. Гэхдээ мэргэжлийн бокс руу орохгүй.
Би UFC-гийн тулааныг их сонирхдог юм. Одоохондоо UFC-д тулалддаг монгол тамирчин байхгүй. Би эхнийх нь болохыг хүсч явдаг” хэмээн ярьжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.