“Бөрнли”, “Нью Касл” хоёр дахь хожлоо авлаа

“Бөрнли”, “Нью Касл” хоёр дахь хожлоо авлаа

Английн премьер лигийн дөрөвдүгээр тойргийн сүүлчийн гэж болохоор тоглолтууд өчигдөр орой боллоо. Өнөө шөнө нэг тоглолт болсноор энэ тойрог өндөрлөнө. Тэгвэл улирлыг тун ч өнгөтэй эхлүүлж, “Челси”-г хожиж, “Тоттенхэм”-тэй тэнцээд байсан “Бөрнли” клуб талбайдаа “Кристал Палас”-ыг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 4 тойргийн дараах байдлаар 7 оноотой болж, 7 дугаар байр руу орж ирж байгаа юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Вуд 3 дахь минутад оруулсан байна.

Мөн энэ тойрогт “Нью Касл” клуб “Соунси”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 4 тойргийн дараах байдлаар 6 оноотой боллоо. Тоглолтын 76 дахь минутад Ласселс гоолдож, багтаа гурван онооо авчирчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.