М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар хүрэл медаль хүртлээ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлсэн билээ. Эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жинд манай гурван бөх гарч барилдсанаас хоёр нь медаль дээр буулаа. Тодруулбал, 48 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аварга М.Уранцэцэг финалд Японы бөх Тонаки Фүнатай барилдаж, базари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангалаа. 

Ингэснээр манай бөх дэлхийн аваргын алт, мөнгөн медальтай болж, 48 кг-ын жинд ямархуу энтэй бөх вэ гэдгээ харууллаа. Энэ жинд хүрэл медалийг Японы Конда Ами болон Казахстаны нэр дээрээс барилдаж байгаа Г.Отгонцэцэг нар хүртсэн юм. 

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар хүрэл медалийн төлөө Чехийн Павел Петриковтай тулж, үндсэн цагт базари үнэлгээгээр хожлоо. Ийнхүү манай бөх дэлхийн аваргын хос медальтай болж, Монголын баг тамирчдын салхийг сайхан хагалж байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.