Чөлөөт бөхийн дэвжээнд гэрлэх санал тавьжээ

 Чөлөөт бөхийн дэвжээнд гэрлэх санал тавьжээ

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д зодоглож, алтан медаль хүртсэн Туркийн бөх Яасмин Адар  сүйн бөгж авчээ.

Тэрбээр дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртсэн Беларусийн бөх Василиса Марзалиуктай аваргын төлөө хүч үзэж,  5:4-өөр ялснаар Туркийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. 

Тэгвэл үүнээс хэдхэн минутын дараа найз залуу нь болох клубынх нь өсвөрийн багийг дасгалжуулдаг Эрдэм Игит дэвжээнд өвдөг дээрээ сөхрөн сууж,  сүйн бөгжөө баглаа цэцгийн хамт барьсан нь тус өдрийн тэмцээний онцлох үйл явдлын нэг байв. Бүсгүй ч, найз залуугийнхаа гэрлэх саналыг аз жаргалтайгаар хүлээн авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.