“Сити” талбайдаа “Эвертон”-тай тэнцлээ

“Сити” талбайдаа “Эвертон”-тай тэнцлээ

Английн премьер лигийн хоёрдугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “Манчестер Сити” клуб талбайдаа “Эвертон”-ыг хүлээж авсан. Энэ тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцэж, оноо хуваалаа.

Тоглолтын 35 дахь минутад Рүүни тооны харьцааг нээсэн. Тэгвэл 44 дэх минутад Кайл Уокер улаан хуудас авч, “Сити” хүнд байдалд орсон юм. Гэсэн ч талбайн эзэд хүчирхэг байгаагаа харуулж, 82 дахь минутад тэнцүүлсэн. Гоолын эзэн нь Стерлинг.

Ийнхүү хоёр тойргийн дараах байдлаар ердөө гурван баг л 100 хувийн амжилттай байж, зургаан оноо аваад байгаа юм. Харин 8 баг хожигдол амсаагүй байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.