Реал Мадрид Барселонаг хожлоо

Реал Мадрид Барселонаг хожлоо

“Испаний Сүпер Цом”-ын төлөөх тэмцээнд Реал Мадрид, Барселона багуудын эхний шатны өрсөлдөөн өнгөрсөн шөнө болж 3:1-ээр эзэн хааны баг буюу Реал Мадридын хожлоор өндөрлөлөө.

Тоглолтын гоолуудыг Реал Мадридын төлөө Барселона клубын Жерар Пике өөрийн хаалганд, Криштиану Роналду тоглолтын 79 дэх минутанд мөн үндсэн цагийн төгсгөлд Марко Асенсио нар эсрэг багийн хаалганд оруулав. Харин Барселона клубын нэр төрийн нэг гоолыг тоглолтын 77 дахь минутанд Лионель Месси торгуулийн цохилтоос оруулсан юм.

Хариу тоглолт Лхагва гаригт Сантиаго Бернабэу цэнгэлдэхэд болно

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.