“Арсенал”, “Лестер”-ын тулаанаар премьер лиг “хөшиг”-өө нээнэ

“Арсенал”, “Лестер”-ын тулаанаар премьер лиг “хөшиг”-өө нээнэ

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Английн премьер лигийн 2017-2018 оны улирал өнөө шөнө “хөшиг”-өө нээх гэж байна. Улаанбаатарын цагаар 02:45 цагаас “Арсенал” клуб талбайдаа “Лестер”-ийг хүлээж авснаар премьер лигийн урт улирал эхлэх юм.

“Арсенал”-ын гараанд өнөөдөр урд шугаманд Александр Лаказетте гарахаар болсон байна. Харин “Лестер”-ээс Ихеаначо урд шугамд Вардигийн хамт гарах аж. Хоёр баг сүүлийн 6 удаа хоорондоо учраа таарахад “Арсенал” 4 хожиж, хоёрт нь тэнцжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд тулж, “Арсенал” 1:0-ээр буулгаж авсан юм.

Хоёр багтай холбоотой статистик  

Арсенал

-“Арсенал” клуб “Лестер”-тэй хийсэн премьер лигийн сүүлийн 21 тоглолтдоо ганц ч хожигдоогүй

-Буучид сүүлийн 7 удаагийн нээлтийн тоглолтод ердөө ганцхан хожиж, гурав хожигдсон. Харин гурван удаад нь тэнцээд байна.

-Өнөө шөнө “Арсенал”-ын төвийн довтлогчоор гарах Лаказетте сүүлийн дөрвөн улиралд Францын Лиг-1-т 91 гоол оруулсан.

-Алексис Санчес өнгөрсөн улиралд премьер лигт гоол болон дамжуулалтынхаа тоог хоёр оронтой тоонд хүргэсэн цорын ганц тоглогч. Тэрбээр 24 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт өгсөн.

Лестер

-Английн дээд лигийн 129 жилийн түүхэнд анх удаа нээлтийн тоглолт баасан гарагт эхлэх гэж байгаа нь энэ “тулаан” юм.

-“Лестер” сүүлийн 8 жилийн нээлтийн тоглолтод ердөө ганц л удаа хожсон. Дөрөвт нь тэнцэж, гурав хожигдсон. Тэд 2015 онд “Сандерланд”-ыг 4:2-оор хожиж байжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.