"Барселона" Коутиньогийн төлөө 120 сая евро санал болголоо

Испанийн алдарт "Барселона" клуб Английн "Ливерпүүл" клубын хагас хамгаалагч Филипп Коутиньог авах оролдлогоо улам идэвхжүүлсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Каталоны баг Бразил эрийн төлөө 120 сая евро санал болгожээ. 

Өмнө нь тэд "Ливерпүүл"-д 800 болон 100 саяыг санал болгоод татгалзсан хариу авсан. Тиймдээ ч үнээ дахин 20 саяар нэмэгдүүлж, санал тавилаа. "Ливерпүүл"-ийн дасгалжуулагч Юрген Клопп түүнийг Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтод оролцуулах, цаашлаад багтаа авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа билээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.