Лос Анжелес Лейкэрс зуны лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр үлдлээ

Лос Анжелес Лейкэрс зуны лигийн аваргын төлөө өрсөлдөхөөр үлдлээ

NBA-ын зуны лигийн аваргын төлөө өрсөлдөх хоёр баг тодорсон байна. Эхний хоёр тоглолтодоо ялагдал хүлээснээс хойш ялагдал гээчийг амсаагүй байгаа Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Даллас Мавирекс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үеэс л Лейкэрс тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 18 онооны зөрүүг үүсгэж чаджээ. Харин сүүлийн хагаст Даллас оноог зөрүүг нэг болгож ойртуулж чадсан ч илүү гарч чадалгүй 108-98 харьцаагаар ялагдал хүлээжээ. Харин Лейкэрс зуны лигийн аваргын төлөөх Портлэнд Трэйл Блэйзэрс багтай тоглохоор шалгарч үлдлээ.

Тус тоглолтод Кузма 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Лонзо Болл 16 оноо, 10 дамжуулалт, 4 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Смит ЖР 21 оноог авлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.