Хакүхо башёг тэргүүлж байна

Хакүхо башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё дөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Такакейшотой барилдаж давж дөрвөн даваатай башёг тэргүүлж байна.

Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Точиношинтой барилдан давж хоёр даваа хоёр унаатай боллоо.  71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Ёшиказитай барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдалгүй өнжихөөр боллоо. Тэрбээр хоёр даваа хоёр унаатай башёг дуусгалаа.

Маргааш Хакүхо комосүби Ёшиказитай, Харүмафүжи маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Хокүтофүжтэй барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-2
Ёкозүна Какүрю М.Ананд 2-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-3
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-1
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 2-2
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 0-4
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 2-2

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.