Халиун азарга улсад хоёр дахь удаагаа түрүүллээ

Халиун азарга улсад хоёр дахь удаагаа түрүүллээ

Ардын хувьсгалын 96 жилийн ойн  баяр наадамд газар газрын хурдан шандас 171 азарга бүртгүүлснээс 98 азарга уралдаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Т.Болдбаатарын хурдан халиун азарга түрүүллээ. Халиун азарга төрийн наадамдаа хоёр жил дараалан түрүүллээ.

Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр

Айргийн гуравт,  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн хөх

Айргийн дөрөвт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор

Айргийн тавд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач МУ-ын Манлай уяач Б.Энхболдын хээр тус тус хурдлав.

Их насны уралдаан 14,00 цагт эхэлнэ.


 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.