Хүндийн өргөлтийн холбоо Ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо

Хүндийн өргөлтийн холбоо Ерөнхий нарийн бичгийн даргаа солилоо

Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны хурал өчигдөр боллоо. Уг хуралдаан шигшээ багийн зааланд болсон бөгөөд  ахмад тамирчид, дасгалжуулагч, удирдагууд, тамирчид зэрэг өргөн бүрэлдхүүнийг хамарсан хурал болсон байна. Ээлжит хуралдаанаар тус холбооны ЕНБД Ч.Даваадоржийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө. МХӨХ-ны ЕНБД-аар таван жилийн турш ажилласан Ч.Даваадорж нь үүрэгт ажлаа өндөр түвшинд хашиж, хүндийн өргөлтийн баг тамирчдаа олимп, дэлхийн түвшинд амжилт гаргахад онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.

 Мөн баг хамт олноо чадварлаг удирдан, тус холбоог ажил үйлсээр нь тэргүүлэх байр сууринд аваачсан юм. МХӨХ Ч.Даваадоржийн цаашдийнх нь ажилд өндөр амжилт хүсээд дараагийн ЕНБД-аар "Монгол жонш" компанийн захирал Ц.Хасбаатарыг нэг жилийн хугацаатай томилсон байна. Монголын Олимпын хорооны ерөнхийлөгч Н.Загдсүрэн шинээр томилогдсон ЕНБД Ц.Хасбаатарт холбооны тамгыг хүлээлгэн өгч ажлын өндөр амжилт хүсээд, одоо хүрээд буй амжилтыг улам дээшлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн Дэлхийн допингийн эсрэг холбооны /WADA/-гаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж баг тамирчиддаа уралдаан тэмцээнд оролцохдоо хориотой эм бэлдмэлийг хэрэглэхгүй байх талаар зааварчилгаа өглөө. МХӨХ-ны томоохон зорилго бол ДАШТ-ээс анхныхаа медалийг хүртэх юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.