Хөлбөмбөгийн спортын Аргентины шигшээ багийн тамирчин Лионель Мессигийн хурим өчигдөр төрсөн нутагт нь болж, орон нутгийн хэвлэлүүд “Зууны хурим” хэмээн нэрлэн бичиж байна. Месси ирээдүйн эхнэртэйгээ анх таван настайдаа танилцаж байжээ. Харин үерхэж эхэлснээс хойш 10 жил болсон төдийгүй, хосууд хоёр хүүхэдтэй юм. Гэсэн ч, эдүгээг хүртэл гэрлээгүй байв.
Аргентины загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүйн Антонелла Рокуццо, Месси нарын хурим Росарио хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд болжээ.
Хөлбөмбөгч Жерард Пике, дуучин Шакира, Луйс Суарез нарын 260 гаруй олны танил эрхмүүд тэдний хуримд зочилжээ.
Мөн Мессигийн хуримын тохиолдуулан хотын гол гол газруудад нийтдээ 300 цагдаа хамгаалалтад гарсан байна. Түүнчлэн, 150 гаруй сэтгүүлч хуримын үйл ажиллагааг сурвалжилжээ.
Энэ өдрийн хамгийн үзэсгэлэнт сүйт бүсгүй хуримынхаа ёслолд Барселонагийн загвар зохион бүтээгч Роса Кларагийн урласан цагаан даашинз өмссөн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.