Пеле: Неймар Бразилын шилдэг хөлбөмбөгч, харин дэлхийнх биш

Пеле: Неймар Бразилын шилдэг хөлбөмбөгч, харин дэлхийнх биш

Бразилын алдарт хөлбөмбөгч Пеле ОХУ-д болж буй Холбоодын цомын тэмцээний хүндэт зочноор уригдсан билээ. Тэгвэл түүнээс “Спорт-Экспресс”-ийн сурвалжлагч ярилцлага авч, олон сэдвийг хөндөн ярилцжээ. Тэр дундаа сүүлийн жилүүдэд Бразил тоглогч дэлхийн шилдэг болж чадахгүй байгаа талаар ч ярьсан байна.

Пеле энэ асуултад  “Одоохондоо “Алтан бөмбөг” авчих хэмжээний Бразил тоглогч харагдахгүй байна. Неймарт ийм хэмжээний авьяас чадвар хангалттай байгаа ч нутагтаа болсон ДАШТ-д тааруу тоглосон. Тэр одоохондоо Бразилийн хамгийн шилдэг хөлбөмбөгч ч дэлхийнх биш” хэмээн ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.