Атланта Хокс төвийн тоглогч Дуайт Ховардыг Шарлотт Хорнэтс баг руу явууллаа

Атланта Хокс төвийн тоглогч Дуайт Ховардыг Шарлотт Хорнэтс баг руу явууллаа

NBA-ын драфт болохоос өмнө багууд энэхүү эрхүүдээрээ тоглогчдыг сольж эхэлжээ. Эхний солилцоо Лос Анжелес Лейкэрс, Брүүклин Нетс хоёр баг хийсэн билээ.

Тэгвэл дараагийн солилцоо Атланта Хаукс - Шарлотт Хорнэтс багууд тохиролцоонд хүрчээ. Атлантагаас төвийн тоглогч Дуайт Ховард явуулж, драфтын №31 сонголтыг өгсөн бол үүний оронд Майлс Пламли, Марко Бэлинели болон энэ жилийн драфтын №41 сонголтыг авахаар болжээ.

Ховард нь гурван жилийн 70 сая ам.долларын гэрээг өнгөрсөн жил хийсэн байсан билээ. Тэрбээр өнгөрсөн жил 13.5 оноо, 12.7 самбар, 1.2 хаалтын дундчилж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.