Дэвид Гриффин Клевлэнд Кавальерс багийг орхилоо

Дэвид Гриффин Клевлэнд Кавальерс багийг орхилоо

Кливленд Кавальерс багийн ерөнхий менежер Дэвид Гриффин өнгөрсөн шөнө үүрэгт ажлаа өгчээ. Тэрбээр сүүлийн гурван жил дараалж багаа финалд шалгуулахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд аваргын цомыг авчирсан багийг бүрдүүлж өгсөн гавьяатай нэгэн билээ. Мөн Кевин Лов, Ж.Р Смит, Иман Шумперт,Корвер,Дерон Уиллиамс нарыг багтаа нэгтгэж Кайри Ирвинг, Тристан Томпсон нартай урт хугацааны гэрээ хийж байжээ.

Харин багийн эзэн Дэн Гилбертээс цалингаа нэмэхүүлэхийг хүссэн ч нааштай хариу сонсоогүй бөгөөд үүрэгт ажлаа өгөхөөр болжээ. Түүний оронд Чонси Биллапс Кливленд Кавальерс багийн ерөнхий менежер болох бололтой

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.