Леброн Жеймс финалын цувралд трибл-дабл дунджилсан анхны тоглогч боллоо

Леброн Жеймс финалын цувралд трибл-дабл дунджилсан анхны тоглогч боллоо

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралд Кливлэнд Кавальерс болон Голдэн Стэйт Уорриорс багууд үлдээд байсан билээ.Тэгвэл тус цувралын тав дахь тоглолт Оракл Аренад явагдаж 129:120 харьцаатай талбай дээрээ Уорриорс ялалт байгуулснаар аварга болсон.

Энэхүү тоглолтод Кливлэнд Кавальерс багийн гол тоглогч Лэброн Жэймс 41 оноо, 13 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч NBA аваргын төлөөх тоглолтод трибл дабл дунджилсан анхны тоглогч болсон юм. Тэрбээр цувралд хоёр ч тоглолтод трибл дабл гүйцэтгэсэн бөгөөд финалын тоглолт есөн удаа трибл дабл хийсэн цор ганц тоглогч болсон байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.