NBA-ээс хэн нэгэнд нэмэлт хариуцлага хүлээлгэхгүй

NBA-ээс хэн нэгэнд нэмэлт хариуцлага хүлээлгэхгүй

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралын дөрөв дэх тоглолт Клевлэнд Кавальерсын талбай дээр боллоо. Өмнөх гурван тоглолтод Голдэн Стэйт Уорриорс хожоод байсан бөгөөд хожигдох эрхгүй тоглолтод Кавальерс гайхалтай тоглолт үзүүлж 116-137 харьцаагаар хожжээ.

Тэгвэл уг тоглолтын бичлэгийг дахиж үзээд NBA-ээс хэн нэгэнд нэмэлт хариуцлага хүлээлгэхгүй гэж шийджээ. Драумонд Грийн өчигдрийн тоглолтод хоёр удаа техникийн алдаа авсан гэж зарласан ч шүүгчид эхний техникийн алдааг Голдэн Стэйт Уорриорс багийн дасгалжуулагч Стив Керрт өгсөн хэмээж тоглолтыг үргэлжлүүлсэн билээ.

Дараагийн тоглолт ирэх долоо хоногийн Мягмар гаригт 09:00 цагаас болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.