Кливленд Кавальерс финалын холын зайн шидэлтийн рекордыг тогтоолоо

Кливленд Кавальерс финалын холын зайн шидэлтийн рекордыг тогтоолоо

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралын дөрөв дэх тоглолт Клевлэнд Кавальерсын талбай дээр боллоо. Өмнөх гурван тоглолтод Голдэн Стэйт Уорриорс хожоод байсан бөгөөд хожигдох эрхгүй тоглолтод Кавальерс гайхалтай тоглолт үзүүлж 116-137 харьцаагаар хожжээ.

Хэрэв өнөөдөр Уорриорс хожсон бол плэй оффт хожигдол амсалгүй аварга болсон анхны баг болох байсан бол мөн Кавальерс аваргаа хамгаалж буй баг 4-0 харьцаатай шүүрдүүлсэн анхны тохиолдол болох байлаа.

Талбайн эзэд нийтдээ 24 удаа холын зайн шидэлтийг амжилттай болгож, финалын рекордыг тогтоосон бол өмнөх дээд амжилтыг энэ цуврал 2 дахь тоглолтонд Голдэн Стэйт Уарриорс 18 хийснээр бичигдээд байсан билээ.

Мөн Леброн Жэймс 31 оноо, 10 самбар, 11 дамжуулалт гүйцэтгэснээр финалын тоглолтод 9 дэх трибл дабл хийссэн бол энэ нь NBA-ын түүхэнд дээд амжилт болсон үлдсэн байна. Энэ амжилтыг өмнө Мэжик Жонсоны найман удаа трибл дабл хийснээр бичигддэг байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.