Испанийн алдарт “Барселона” клубын довтлогч Лионель Месси багтайгаа гэрээгээ сунгахаар зарчмын хувьд тохиролцоонд хүрчээ. Тэрбээр багтайгаа 2021 юм уу 2022 он хүртэл сунгана хэмээн Marca мэдээлжээ.
Мессигийн одоогийн гэрээ 2018 онд дуусах учиртай. Тэгвэл Cadena SER-ийн мэдээлж байгаагаар Месси 3+1 жилийн гэрээ хийх юм байна. Харин гэрээг цуцлах нөхөн төлбөрийн хэмжээг 250 саяас 400 болгож нэмж буй ажээ. Ингэснээр Мессиг гэрээний хугацаа дуусахаас өмнө авахыг оролдсон багууд 400 саяыг төлөх ёстой болох юм. Тэрбээр энэ сарын 30-ны дотор шинэ гэрээгээ байгуулах юм байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.