Голдэн Стэйт Уорриорс цувралыг 3-0 болголоо

Голдэн Стэйт Уорриорс цувралыг 3-0 болголоо

NBA-ын аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс, Клевлэнд Кавалерстай цувралын гурав тоглолтыг тоглож дууслаа.

Кавалерс өөрийн талбай дээрээ тоглосон тоглолтын эхний хагаст 67-61 харьцаагаар хожигдож байсан ч гуравдугаар үед гайхалтай тоглолтыг үзүүлж таван онооны илүүгээр дуусгажээ. Шийдвэрлэх үе дуусахад 3.09 минут дутуу байхад ЖР Смит холын зайнаас оруулж зургаан оноогоор тэргүүлж байсан ч үүнээс хойш оноо авч чадаагүй бөгөөд харин Кэвин Дурант сүүлийн долоон оноог авч баг нь 118-113  харьцаагаар баг нь хожлоо. Цуврал 3-0 болсон бол плэйоффт 15 тоглолт дараалан ялалт байгуулж лигийн түүхэн дээд амжилт тогтоожээ.

Тус тоглолтод Кэвин Дурант 41 минут тоглож 31 оноо 8 самбар 4 оновчтой дамжуулалт, Клэй Томпсон 41 минут тоглож 30 оноо 6 самбар 2 оновчтой дамжуулалт, Стифэн Көрри 39 минут тоглож 26 оноо 13 самбар 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Леброн Жеймс 46 минут тоглож 39 оноо 11 самбар 9 оновчтой дамжуулалт, Кайри Ирвинг 44 минут тоглож 38 оноо 6 самбар 3 оновчтой дамжуулалт,
Кэвин Лов 39 минут тоглож 9 оноо 13 самбар 1 оновчтой дамжуулалт хийлээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.