“Арсенал” Мбаппегийн төлөөх үнээ өсгөж, 140 сая евро санал болгоно

“Арсенал” Мбаппегийн төлөөх үнээ өсгөж, 140 сая евро санал болгоно
Английн “Арсенал” клубын удирдлагууд “Монако”-гийн довтлогч Килиан Мбаппег авахын төлөө Испанийн “Реал Мадрид”-тай эцсээ хүртэл өрсөлдөх бололтой. Уг нь “Арсенал” түүний төлөө 100 саяыг санал болгосон хэдий ч “Реал”, “Сити” багууд илүү мөнгө амласан учраас бүтээгүй. 
“Хотынхон” түүний төлөө 120, “Реал Мадрид” 135 сая евро санал болгочихоод байгаа юм. Тиймээс “Арсенал” тэднийг давж гарахын тулд 120 сая фунт буюу 140 сая евро санал болгохоор бэлтгэж байгаа ажээ. Мөн төлбөрийн ихэнхийг бэлнээр эхэлж өгөх амлалт ч өгөөд байгаа юм байна. 
Мбаппе өнгөрсөн улиралд бүх тэмцээнд 44 тоглолтод оролцож, 26 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт өгсөн юм. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.