“Ливерпүүл” Салахын төлөө 40 сая евро төлөхийг зөвшөөрчээ

“Ливерпүүл” Салахын төлөө 40 сая евро төлөхийг зөвшөөрчээ

Английн “Ливерпүүл” клуб Мохаммед Салахын төлөө Италийн “Рома”-д 40 сая евро төлөхийг зөвшөөрчээ. Өмнө нь санал тавиад татгалзсан хариу авсан “Улаанууд” Италийн багийн нэхсэн мөнгийг өгч байгаа нь энэ аж.

Харин Салахтай дөрвөн жилийн 4 сая еврогийн цалинтай гэрээ байгуулж байгаа бөгөөд урамшуулал маягаар нэг саяыг нэмэх юм байна. Нэгэнт хоёр баг тохиролцоонд хүрсэн учраас энэ наймааг тун удахгүй албан ёсоор зарлах ажээ.

Салах өнгөрсөн улиралд “Рома”-гийн төлөө бүх тэмцээнд 31 тоглолтод оролцож, 15 гоол оруулж, 13 гоолын дамжуулалт өгсөн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.