NBA-ын аваргын төлөө Голдэн Стэйт Уорриорс, Клевлэнд Кавалерстай цувралын хоёр тоглолтыг хийж дууслаа. Тус тоглолтод Уорриорсын талбайд болсон бөгөөд тоглолтын эхний хагаст талбайн эзэд бөмбөг алдалт их хийж 64-67 харьцаагаар ойролцоо дуусчээ. Тоглолтын гуравдугаар үед Уорриорс оноог холдуулж 14 болгосон бол шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байснаар 113-132 харьцаагаар хожиж цувралыг 2-0 болголоо. Мөн плэйоффт 14 тоглолт дараалан ялалт байгуулж лигийн түүхэн дээд амжилт тогтоожээ.
Тус тоглолтод Стефен Көрри 32 оноо, 10 самбар, 11 дамжуулалтаар трипл дабл хийсэн бол Кэвин Дурант 33 оноо, 13 самбар, 6 дамжуулалт, 5 хаалт, 3 бөмбөг таслалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 29 оноо, 11 самбар, 14 дамжуулалтаар мөн адил трипл дабл гүйцэтгэсэн бол Кэвин Лов 27 оноог авчээ.
Цувралын дараагийн тоглолт Пүрэв гарагийн өглөө болно.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.