Японы “nikkansports.com” сайтад Монголоос анхны сүмогийн ояката төрж байгаа тухай сайхан мэдээ гарчээ.
Түүнд “Японы сүмо бөхийн холбооны ТУЗ-ын гишүүд энэ сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ.
Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката юм.
Мөн нэгэн онцгой тохиолдол нь Японы сүмо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Цэвэгням болж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон юм” гэсэн байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.