“Хаддерсфилд” премьер лиг рүү дэвшлээ

“Хаддерсфилд” премьер лиг рүү дэвшлээ

Английн хөлбөмбөгийн хоёрдугаар дивизон буюу “Чампионшип” лигт 4-6 дугаар байрт шалгарсан багууд плей-ооф шатны тоглолт хийсэн билээ. Тэгвэл плей-офф шатанд премьер лигт дэвших эрхийн төлөө тоглолт хийхээр шалгарч үлдсэн “Хаддерсфилд” болон “Рединг” багуудын “тулаан” өнгөрсөн шөнө боллоо.

Энэхүү хариуцлагатай тоглолтод “Хаддерсфилд” клуб өрсөлдөгчөө торгуулийн цохилтоор буулгаж авч, премьер лигт орох эрхээ авлаа. Өмнө нь тэд “Шеффилд Уэнсдей” клубыг мөн торгуулийн цохилтоор буулгаж авсан. Эхний тоглолт 0:0, хариу тулаанд 1:1-ээр тэнцэж, улмаар торгуулийн цохилт цохиход 4:3-аар ялсан юм.

Тэгвэл “Рединг” клуб “Фүлхэм”-ийг хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 2:1-ээр хожсон. Ийнхүү сүүлчийн шатанд хоёр баг хариуцлагатай тоглолт хийхэд үндсэн цагт хуурай тэнцсэн юм. Улмаар торгуулийн цохилт цохиход “Хаддерсфилд” өрсөлдөгчөө 4:3-аар хожиж, премьер лиг рүү дэвших эрхээ авлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.