Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо найм дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Котошогекүтэй барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдаж барилдаж найман даваатай тус тус боллоо. Тэрбээр гурван жилийн дараа /2014.03/ буюу Харү башёгаас хойш уналгүйгээр качикоши хийсэн байна.
Башёг Хакүхо, Харүмафүжи нар башёг тэргүүлж байгаа бол үүнээс хойш ёкозүна Кисеносато, Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил, М-7 Хокүтофүжи, М-5 Шодай, М-9 Кагаяки, М-10 Точиношин нар хоёр унаатай байна.
Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгиширигийн 4-оос барилдаж байгаа Аояаматай, Харүмафүжи нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил барилдахаар боллоо.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 8-0
Ёкозүна Какүрю М.Ананд 1-4
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-7
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 5-3
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 2-6
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 1-7
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.