Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо гурав дахь өдрөө болж өндөрлөлөө.
Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхантай барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой барилдаж гурван даваатай тус тус боллоо.
Харин өмнөх хоёр барилдаанд өвдөг шороодоод байсан мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Эндотой барилдаж давсан байна. Тэрбээр Нацу башёгийн анхны даваагаа авсан бол ёкозүно Кисеносато өнөөдөр маэгиширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёокүнитэй барилдаж давсан бөгөөд хоёр унаа нэг даваатай боллоо.
Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгиширигийн 2-оос барилдаж байгаа Окиномитой, Харүмафүжи маэгиширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёокүнитэй, Какүрю комосүби Ёшиказитэй барилдахаар боллоо.
Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 3-0
Ёкозүна Какүрю М.Ананд 1-2
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-2
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-2
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 2-1
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 2-1
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 0-3
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.