Кисеносато унаж, Хакүхо, Харүмафүжи нар давлаа

Кисеносато унаж, Хакүхо, Харүмафүжи нар давлаа

Японы мэргэжилийн сүмо бөхийн тавдугаар сарын буюу Нацу башё Осака хотноо эхэллээ.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёонокүнитэй барилдаж давсан бол 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Котошогекүтэй барилдан давж нэг даваатай боллоо.

Харин мэргэжилийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд комосүби Митаекүмитэй барилдаж ошидаши мэхээр унаж нэг унаатай боллоо. Сүүлийн хоёр башёг түрүүлээд байгаа ёкозүна Кисеносато өнөөдөр комосүби Ёшиказитэй ошидаши мэхээр өвдөг шороодлоо.

Маргааш Хакүхо М.Даваажаргал комосүби Ёшиказитэй, Харүмафүжи маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Эндотой, Какүрю маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Чиёонокүнитэй барилдахаар боллоо.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-0

Ёкозүна Какүрю М.Ананд 0-1
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 1-0
Маэгашири-5 Таканойва А.Баасандорж 0-1
Маэгашири-2 Чиёошома Г.Мөнхсайхан 0-1
Маэгашири-9 Ичиножү А.Ичинноров 0-1
Маэгашири-11 Араваши Э.Дөлгөөн 0-1

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.