Клевлэнд Кавалерс бүсийн аваргын төлөө шалгарлаа

Клевлэнд Кавалерс бүсийн аваргын төлөө шалгарлаа

Клевлэнд Кавалерс өнөөдөр цувралын дөрөв дэх тоглолтоо Торонто Репторстой хийж 109-102 харьцаагаар хожиж, дорнод бүсийн аваргын төлөө шалгарлаа. Лэброн Жеймс плейоффийн цувралд 31 дэх удаагаа цувралыг хожиж дуусгаснаар алдарт Майкл Жорданыг  гүйцсэн бол 11 дэх цувралаа шүүрдсэнээр бүх цаг үеийн жагсаалтыг тэргүүлж байна. Мөн бүсийн финалд долоо жил дараалж үлдэж байгаа билээ.

Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 9 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 27 оноо, Кайл Корвер 18 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Сөрж Ибака 23, Димар Дирозан 22, Кори Жосип 20 оноог авсан ч бусад нь тааруухан тоглолт үзүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.