Клевлэнд Кавалерс цувралыг 3-0 болголоо

Клевлэнд Кавалерс цувралыг 3-0 болголоо

Клевлэнд Кавалерс цувралын гурав дахь тоглолтоо Торонто Репторсын талбайд зочлон тоглолоо. Өмнөх хоёр тоглолтод талбай дээрээ ялалт байгуулсан Клевлэнд өнөөдрийн тоглолтын эхний хагаст 49-52 харьцаагаар хожигдож явсан ч сүүлийн хагаст Кайл Корвер гурав дараалсан холын шидэлтээ амжилттай болгож 115-94 харьцаагаар цувралыг 3-0 болголоо.

Тус тоглолтод Леброн Жеймс 35 оноо, 8 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр Плейоффт амжилттай болгосон довтолгооны тоогоор алдарт Шакил ОНилыг гүйцэж гуравдугаар байрт орж ирлээ. Тус багаас Кари Ирвинг, Кэвин Лов 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Димар Дирөзин өөрийн плэй оффын тоглолтын хамгийн их 37 оноог авсан бол Валанчунес 19 оноогоор тусалжээ. Өнөөдрийн тоглолтод Кайл Ловри тоглоогүй билээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.