“Манчестер Юнайтед” Де Хеаг Облакаар орлуулах уу

“Манчестер Юнайтед” Де Хеаг Облакаар орлуулах уу

Английн “Манчестер Юнайтед” клуб Испанийн “Атлетико Мадрид”-ын хаалгач Ян Облакийг сонирхож эхэлжээ. Давид Де Хеа энэ зун “Реал Мадрид” руу явж магадгүй байгаа учраас түүнийг Словен хаалгачаар орлуулахаар төлөвлөж буй ажээ.

Тиймээс Жозе Моуриньо аль хэдийнэ яриа хэлэлцээр эхлүүлсэн юм байна. Гэхдээ Португал дасгалжуулагч Де Хеаг багтаа авч үлдэх талаас нь хэлэлцээр хийж байгаа ажээ. Гэхдээ л “Манчестер Юнайтед” боломжит бүх гарцыг хайж, хэрвээ түүнийг явбал орлуулах тамирчнаа хайж эхэлсэн нь Ян Облак болж таарлаа.

“Атлетико” түүнийг хэрвээ өөр баг руу гэрээний хугацаа дуусахаас өмнө явуулбал 100 сая еврогийн үнэтэй хэмээн гэрээндээ тусгачихсан юм байна.  Тиймээс хоёр багийн хоорон дахь хэлэлцээр тийм ч үр дүнтэй биш байж магадгүй юм. Тэгээд ч “Манчестер Юнайтед” Мадрид хотын багаас хагас хамгаалагч Хосе Хименес, довтлогч Антуан Гризманн нарыг авахаар хөөцөлдөж байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.