“Аякс” Европа лигийн финалд үлдэх боломжоо нэмлээ

“Аякс” Европа лигийн финалд үлдэх боломжоо нэмлээ

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Голландын алдарт “Аякс” клуб энэ шатанд Францийн “Лион”-тай учраа таарсан.

Тэгвэл өнгөрсөн шөнө хоёр баг эхний тоглолтоо хийж, “Аякс” өрсөлдөгчөө 4:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр финалд үлдэх маш өндөр магадлалтай болж байна. Хариу тоглолтод 3 гоолын зөрүүтэй хожигдчихгүй л бол шүү дээ.

Энэ удаагийн тоглолтын 25 дахь минутад Бертран Траоре тооны харьцааг нээсэн бол Дольберг 34, Юнес 49 дэх минутад нэг нэгийг нэмжээ. Зочдоос 66 Вальбуэна тооны харьцааг ойртуулсан бол өнөөх Траоре 71 дэх минутад гүйцээжээ.

Өнөө шөнө Английн алдарт “Манчестер Юнайтед” болон Испанийн “Сельта” багууд эхний тоглолтоо Испанид хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.