Роналдо 6 улирал дараалж Аваргуудын лигт 10 болон түүнээс дээш гоол орууллаа

Роналдо 6 улирал дараалж Аваргуудын лигт 10 болон түүнээс дээш гоол орууллаа

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо Аваргуудын лигийн хагас шигшээд “Атлетико”-гийн хаалганд хет-трик хийсэн билээ. Энэ гурван гоол нь түүнд маш олон дээд амжилтуудыг авчирлаа.

Роналдо энэ тоглолтод хет-трик хийснээр 2016-2017 оны улиралд Аваргуудын лигт 10 гоолтой болж ирлээ. Гэхдээ 10 гоолынхоо 8-ыг нь сүүлийн 3 тоглолтод л оруулж байгаа юм. Ингэснээр тэрбээр сүүлийн 6 улиралд Аваргуудын лиг 10 болон түүнээс дээш гоол оруулсан сүрдэм амжилтыг үзүүллээ.

Тэрбээр 2013-2014 оны улиралд Аваргуудын лигт 17 гоол оруулж, шилдэг амжилт үзүүлсэн. Энэ нь нэг улиралд хамгийн олон гоол оруулсан рекорд амжилт болсон билээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.