“Ливерпүүл” гуравдугаар байраа хадгалах боломжтой боллоо

“Ливерпүүл” гуравдугаар байраа хадгалах боломжтой боллоо
Английн премьер лигийн 35 дугаар тойргийн хүрээнд топ дөрвийн төлөө өрсөлдөж буй “Ливерпүүл” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 69 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. Араас нь нэхэж байгаа “Манчестер Сити” клуб нөхөн тоглолтдоо хожсон ч гоолын зөрүүгээр тэдний дор бичигдэх учраас “Ливерпүүл” гуравдугаар байртаа үлдэх боломжтой боллоо. 
 
Хамгийн гол нь үлдсэн гурван тойргийн тоглолтдоо хожих хэрэгтэй байна. Энэ удаагийн тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 45 дахь минутад Жан оруулжээ. “Ливерпүүл” үлдсэн гурван тойрогт талбайдаа “Саутгэмптон”, “Мидлбсро”-г хүлээж авч, “Вест Хэм”-ийн талбайд зочилно. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.