Кавай 43 оноог авсан ч баг нь ялагдаж цуврал 2-2 боллоо

Кавай 43 оноог авсан ч баг нь ялагдаж цуврал 2-2 боллоо

Плэй Оффын цувралын дөрөв дэх тоглолтууд болсон бөгөөд Мемфис Гриззлис талбай дээрээ Сан Антонио Спөрс багийг хүлээн авч тоглож 108-110 харьцаагаар хожиж цувралыг 2-2 болгож тэнцүүллээ. Тоглолтын үндсэн цэг 96-96 харьцаагаар тэнцэж дууссан бөгөөд нэмэлт цагт хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж Марк Газол цаг дуусах мөчтэй зэрэгцэн шидэлтээ амжилттай болгосноор хожил байгуулжээ.

Тус тоглолтод Майк Конли 35 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Марк Газол 16, Грин 14, Винс Картер 13 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 43 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Тони Паркер 22 оноогоор тусалжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.