“Атлетико” Баккад жилийн 3.8 саяын цалин амлажээ

“Атлетико” Баккад жилийн 3.8 саяын цалин амлажээ

Испанийн “Атлетико” клубын удирдлагууд “Милан”-ы довтлогч Карлос Баккатай тохиролцоонд хүрч байгаа ажээ. Эдүгээ 29 настай Колумб довтлогчийг Италийн багаас 25 сая еврогоор авч байгаа юм байна.

Мадридын баг түүнд жилийн 3.8 сая еврогийн цалин өгөхөөр болсон бөгөөд гурван жилийн гэрээ байгуулж байгаа ажээ.  “Милан” өнгөрсөн зун Баккаг 30 сая еврогоор “Севилья”-гаас худалдаж авч байсан юм. Тэрбээр Сери А лигийн 38 тоглолтод оролцож, 18 гоол оруулсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.