Азийн аварга сагсчид эх орондоо ирлээ

Азийн аварга сагсчид эх орондоо ирлээ
Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн гурав дахь удаагийн тэмцээнд Монголын баг аваргалж, түүхэн амжилт үзүүлсэн. Манай багт Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, А.Сүхбат нар дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон юм. 
 
Манай баг А хэсэгт БНХАУ, Малайз, Филиппин, Иран, Индонезтэй учраа таарсан юм. Заалус маань эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийж хожигдсон. Гэхдээ тэд алдаагаа засаж,  дараагийн тоглолтуудаа тун нямбай хийсэн. Удаах тоглолтод Филиппинийг 21:14-өөр хожсон. Улмаар Ираны хүчирхэг багийг 21:14-өөр буулган авав. Шийдвэрлэх тоглолтод манай баг Индонезийг 16:14-өөр хожин, хагас шигшээд шалгарсан.  
 
Их шөвөгт манай залуус Тайландыг 18:11-ээр хожсон бөгөөд ийнхүү Монголын баг хоёр дахь удаагаа тус тэмцээний финалд шалгарсан юм. Улмаар Азийн аваргын төлөө манай баг хэсгийн тоглолтод хожигдсон БНХАУ-ын багтай тунан үлдсэн. Залуус маань тоглолтын эхнээс нямбай байж, даагаа тун сайн нэхэн, өрсөлдөгчөө 17:14-өөр хожин Азийн аварга болсон юм.
 
Түүхэн амжилтын эзэд өчигдөр эх орондоо ирлээ. Тэднийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хамт олон болон тамирчдын гэр бүл, багийн тоглогчид угтан авсан юм.
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.