Италийн “Торино” клубт зээлээр тоглож буй Английн “Манчестер Сити” багийн хаалгач Жо Харт премьер лигт эргэн ирж магадгүй байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Манчестер Юнайтед” багийн хаалгач Де Хеагаа, “Челси” Тибо Куртуагаа алдсан тохиолдолд өдгөө 29 настай Жо Хартыг авч магадгүй гэнэ.
Испани болон Бельги хаалгачийн аль нэгийг энэ зун “Реал Мадрид” клуб худалдаж авч магадгүй байгаа юм. “Челси” гэхэд багийн хаалгач Куртуагаа “Реал” руу явуулахад бэлэн байгаа бөгөөд оронд нь довтлогч Моратог авах боломжтой аж. Ер нь бол “Торино” Хартын зээллэгийг сунгахыг хүсч байгаа ч “Сити” түүнийг зарахыг илүүд үзэж байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.