Э.Бэхбаяр Дан Коловын нэрэмжит тэмцээнд түрүүллээ

Э.Бэхбаяр Дан Коловын нэрэмжит тэмцээнд түрүүллээ

Дан Коловын нэрэмжит Олоны улсын тэмцээн  өнгөрсөн амралтын өдрүүдэд Болгарын Русе хотын “Bulstrad Sport Hall” ордонд боллоо.   55 дахь удаагийн тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн 59, 71, 80, 98, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97, эмэгтэйчүүдийн 48, 55, 60, 69 кг-ын жингийн барилдаан болсон юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт  Э.Бэхбаяр урамтай сайхан барилдаж, алтан медаль хүртэн Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ  Тэрбээр эхний даваанд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны Хейролла Гахраманиг, 1/4-гийн шигшээд Италийн Гиви Давидовиг, хагас шигшээд Испанийн Леван Метревелиг оноогоор цэвэр ялсан.

Улмаар финалд  Дан Коловт өмнө нь нэг үзүүрлэж, дөрвөн удаа хүрэл медаль хүртэж байсан Румыний хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр буулган авсан юм. Э.Бэхбаяр  шигшээ барилдаанд эхлээд бүхэл дөрвөн оноо алдсан ч цаг дуустал ажилласаар дараалан есөн оноо авч, ялалтыг өөрийн болгосон.

Ингэснээр тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын 10 дахь бөх боллоо. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар З.Ойдов 1971, Х.Баянмөнх 1974, ардын багш Д.Сэрээтэр 1968, гавьяат тамирчин Ц.Нацагдорж 1976, А.Энхээ 1988, О.Пүрэвбаатар 1998, Б.Наранбаатар 2002, Ц.Энхжаргал 2010, О.Бурмаа 2012, 2014 онд тус тус аваргалж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.