Туркийн Анталия хотноо жүдо бөхийн гран при ангиллын тэмцээн үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын барилдаанууд болсноор тэмцээн өндөрлөх учиртай. Тэгвэл манайхаас өнөөдөр 90 кг-д Г.Алтанбагана, -78-п Б.Мөнхтуяа нар барилдсан. Дөнгөж сая хэсгийн барилдаанууд өндөрлөж, Г.Алтанбагана финалд шалгарч, Б.Мөнхтуяа хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
90 кг-д зодоглосон Г.Алтанбаганын хувьд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Арабын нэгдсэн Эмират улсын бөх Михайл Марчитаныг ялсан бол хэсгийн аваргын төлөө Азербайжаны Турал Сафгулиевыг цэвэр хожсон. Улмаар хагас шигшээд Сербийн Александар Куколжийг нэмэлт цагт ялснаар финалд шалгарлаа. Манай бөх Тажикстаны Комроншохтай барилдана.
+78 кг-д барилдсан Б.Мөнхтуяа эхний тойрогтоо Туркийн Белкис Зехраг, хэсгийн аваргын төлөө мөн нутгийн бөх Кара Кубраг ялсан. Гэвч хагас шигшээд мөн л Туркийн бөх Саяит Кайраг барсангүй. Харин хүрлийн төлөө дахиад Туркийн бөх Акбулут Себилетэй барилдахаар оноолт таарлаа.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.