“Челси”, “Тоттенхэм” хожиж, байраа хадгаллаа

“Челси”, “Тоттенхэм” хожиж, байраа хадгаллаа

Английн премьер лигийн 31 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб талбайдаа хүчтэй өрсөлдөгч “Манчестер Сити”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 72 оноотой болж, тэргүүн байраа баталгаажуулсаар байна. Харин “Сити” хожигдсоноор 58 оноотой үлдэж, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм. Аль аль багт нэг тойргийн тоглолт дутуу байгаа.

Хэрвээ “Сити” нэг дутуу тоглолтдоо хожиж чадвал гуравдугаар байр руу ороод ирэх боломжтой. Энэ удаагийн тоглолтод “Челси”-гээс хоёр гоолыг Азар 10, 35 дахь минутад оруулсан.  Ингэснээр премьер лигт 13 гоолтой болж ирлээ. “Сити”-гээс нэг гоолыг Агуэро 26 дахь минутад оруулсан. Энэ нь түүний премьер лигийн 15 дахь гоол байсан юм.

Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Тоттенхэм” клуб энэ тойрогт “Соунси”-гийн талбайд зочилж, эцсийн мөчид гайхалтай тоглосны хүчинд 1:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, тэргүүлэгчээс 7 онооны дутуу хэвээр үлдлээ.

Тоглолтын 11 дэх минутад Раутлеж гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 88 дахь минутад Деле Алли лигийн 15 дахь гоолоо оруулж, тэнцүүлж дөнгөсөн. Улмаар 90+1 дэх минутад Сон Хын Мин премьер лигийн 9 дэх гоолоо оруулсан бол 90+4 дэх минутад Эриксен гүйцээж, улирлын 7 дахь гоолоо оруулжээ. Ийнхүү “Тоттенхэм” 6 минутын дотор “Соунси”-гийн хамгаалалтыг нураасан юм.

Бусад тоглолтын үр дүн

Халл 4-2 Мидлсбро

Саутгэмптон 3-1 Кристал Палас

Арсенал 3-0 Вест Хэм

Ливерпүүл 2-2 Борнмут

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.